\ BalU

BalU

Миний төрсөн нутаг Монголын сайхан орон!

...Дүрс The BPA ft. David Bayrne & Dizzee Rascal...

2008-10-03 21:33

THE BPA FEAT. DAVID BYRNE & DIZZEE RASCAL - TOE JAM (DIRTY VERSION) гэсэн нэртэй нэг дууны дүрс байна. Их хөгжилтэй, зугаатай, сонирхол татахуйц хэрнээ бас их тачаангуй хэхэ. Татаж аваад сонирхоод сэтгэгдлээ үлдээгээрэй, таалагдана гэж бодож байна 

Ангилал : Татац | Нийтэлсэн : BalU | Уншсан (155) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Цахим хуудасны загвар...

2008-10-03 11:21

Template Monster сайтад гардаг цахим хуудасны загвар, бэлдэцүүдээс хүргэж байх боломжтой болж байх шиг. Одоо үед олон ч залуучууд нас, хүйс харгалзалгүй цахим хуудас бүтээх боломжийг судалж сонирходог болсон нь илт байгаа. Иймэрхүү бэлэн бэлдэц ашиглах өндөр урд чадвартай, туршлагатай нөхдүүдээс суралцах, шинэлэг санаа, хялбар шийдэл зэргийг олж харахад тус дөхөм болдог гэж ойлгоод байгаа юм. Ингээд эхний бэлдэц нь 16056 гэсэн дугаартай Онлайн Бизнес эрхлэгчдэд хандсан цахим хуудасны бэлдэц байна.

Ангилал : Татац | Нийтэлсэн : BalU | Уншсан (171) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - Linkin Park...

2008-09-29 21:21

Linkin Park хамтлаг Papercut, In The End, Faint, Numb... гээд нэрлээд байвал гаргасан бүтээл болгон нь амжилттай байж, олныг доргиож чаддаг хамтлаг билээ.
Нэг хэсэг Mike Shinoda нь хэсэг залуустай Fort Minor гэж бас гайхалтай бүтээлүүд гаргасан.
Энэ удаад Linkin Park үндсэн бүрэлдхүүнээрээ гаргасан Minutes to Midnight single цомгийнх дараа гарч байгаа хамгийн сүүлийн гэж болох уран бүтээлийг хүргэж байна. Зөөлөн хэмнэлтэй сайхан дуу санагдлаа.

Ангилал : Дуу хөгжим | Нийтэлсэн : BalU | Уншсан (456) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Yahoo Messenger + MultiLogin...

2008-09-26 23:40

Хэн бүхний холбоо сүлбээ, харилцааны нэг том акул болсон энэ шууданчийг мэдэхгүй, ашигладаггүй хүн байхгүй биздээ гэж.


Энэхүү шинэчлэгдсэн 9,,, хувилбар нэлээд эртнээс туршилтын журмаар ажиллаад л байсан. Их өнгөлөг, чамин болж өгсөн. Өөр дээрээ дүрс гаргах, зураг гаргах, өөрийн байгаа байдалдаа инээмсэглэлүүд ашиглачихана, 10mb хүртэл дамжуулалтыг төвөггүй хийдэг болсон, ерөнхий харагдах байдал гоё болж өгсөн.


Виста үйлдлийн систем дээр давхар ажиллачихдаг нэг иймэрхүү эд юм уу даа.

Ангилал : Татац | Нийтэлсэн : BalU | Уншсан (221) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Гайхалтай үзэсгэлэн гоо...

2008-09-25 23:42

Тачаангуй гэх энэ төрхийг гаргахыг олон загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчид, залуучууд, бүсгүйчүүд хүсдэг байх.


Хүнийг хаанаас нь хэрхэн, яаж харж байгаагаас бас их шалтгаалдаг л даа. Жишээ нь энд үнэхээр гайхалтай загварын хэний ч анхаарлыг татахаар дотоожтой нэгэн байна. Бүтэн биеэрээ ямар гайхалтай харагдах бол???...

Ангилал : Чөлөөт цаг | Нийтэлсэн : BalU | Уншсан (365) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Газрын зураг - Ази...

2008-09-25 11:48

National Geographic Channel хэмээх сувгийг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Байгааль дэлхийн сонин сайхан, өнгөрсөн болоод өнөөгийн хувьсал өөрчлөлт гээд амьд болоод амьгүй байгаль, хүн төрөлөхтний аж төрөх ёсны хүртэл баримтат мэдээллүүдийг дэлгэрэнгүй хүргэдэг мэргэжсэн суваг.
Эндээс маш олон төрлийн бүтээлүүд гаргаж миний бие энэ бүхнээс боломжоороо олж тавиж байхаар шийдлээ. Эхний удаад Ази тивийн газарзүйн зургийг нэлээн том хэмжээтэйгээр хүргэж байна.

Ангилал : Мэдээлэл | Нийтэлсэн : BalU | Уншсан (207) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - Katy Perry...

2008-09-24 15:17

Katy Perry - I Kissed A Girl гээд дуу нь их хөгжилтэй байрын үгтэй, эмэгтэй хүний зүгээс хандаж дуулсан болохоор сонирхолтой санагдаж байлаа. Бүсгүйчүүд нэлээд сонссон байхдаа. Дууных нь дүрсжүүлсэн хувилбарыг сайн чанартайгаар татаж авах бол шагайгаад гараарай...

 
Ангилал : Дуу хөгжим | Нийтэлсэн : BalU | Уншсан (103) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Эрхэм ноён Баттулга уу!...

2008-09-24 14:45

Энэ зун улс орон даяар сонгууль явагдаад үр дүнд нь бөөн л хэл ам, ширүүн хурц сэтгэлийн илэрхийлэлүүд гарсан гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Энэ бүхний голлон зангидаж, эмх цэгцтэй явуулах учиртай хүн маань даанч хаанаас гараад ирсэн гайхал вэ гэмээр л байсан.

CЕХ Дарга Б.Баттулга явж байна гэнэ, тэгсэн нэг танил нь таараад "Сайн байна уу" гэж асуусанд мань эр "Заа, Та надаас сайн байна уу гэж асуулаа" гэснээ "За би хариулъяаа, би сайн, би маш сайн байна, би танд сайн байна гэж таны асуултанд 3 дахь удаагаа хариуллаа" гэжээ.
Ангилал : Миний тэмдэглэл | Нийтэлсэн : BalU | Уншсан (148) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Урт урт унаанууд...

2008-09-24 12:29

Ердийн унаанаас илүү урт хэмжээтэй, тав тух, тансаг байдлыг зорисон энэ унааны зургийг хараад л шууд ойлгосон байх.
Манай Улаанбаатарт Жудо бөхийн холбооны нэр дээр давхиад байдаг Баттулга гуайн нэг урт цагаан байдаг бүгд мэдэх байх. Төрөл, зориулалтын хувьд маш олон янз болсон ч гэж жигтэйхэн. Уг нь бол сайхан хурал зөвлөгөөн хийчихэнэ, үдэшлэг ч зохиочихож дөнгөнө одоогоор хурим найр, томчуудыг хүлээж авах зэрэгт бэлэг тэмдэг байдлаар их хэрэглэгдэж байна уу даа.

Ангилал : Зураг | Нийтэлсэн : BalU | Уншсан (245) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Харамсалтай...

2008-09-22 13:59
Бага зэрэг цаг зав гарахаар нь сэтгэл гарган ганц 2 бичлэг үйлдсэн чинь азгүй явдал тохиолдож төгсдөг байна шүү.
Би бүртгэлээрээ нэвтрээд орчихсон. Шинэ бичлэг цонхоо нээгээд бичлэгээ үйлдэж эхлэв.
Азийн орнуудын үзэсгэлэнт газруудын талаар зурган мэдээлэл л дээ. Зургаа оруулаад л газрынх нэрийг зоогоод л бага сага сонирхолтой хачир мэдээлэл бичээд л өнгө будгаа тааруулаад л бичгийн хэвээ янзлаад л НЭМЭХ гээд дарсан чинь ТА ГИШҮҮНИЙ НЭР НУУЦ ҮГЭЭ ОРУУЛНА УУ болоод явчихдаг юмдаа. Хурдхан шиг буцаалт хийгээд BACK дартал миний бичсэн бичлэг аль хэдийнээ ор мөргүй алга болжээ. Ахиж бичнэ гэхээс сонирхолгүй болж орхисон.
Барагцаагаар 20-тод минут болчихсон байх л даа.
Энэ зарчмыг нь анхаарч сургамж авсан юм.

Харин өчигдөр мөн л амралтын өдөр завтай сууж байгаад мөн л Дэлхийн дулаарлын талаар өөрийн сэтгэгдлээ, илэн далангуй бас сонирхолтой байлгахыг хичээж, хичээж бичээд жин тан болгоод НЭМЭХ дартал юу болов оо. Царай барайгаад л явчихлаа. Урьдын явдал давтагдав аа хөөрхий.
Ахиад бичихийг хүссэн боловч анхны сэтгэгдэл, анхны төсөөллөөрөө яг би өөрөө бичсэн нь илүү үнэ цэнэтэй санагдаж байлаа. Яг бичсэн зүйлээ дэс дараатай санаад бичих гэснээ нэг л хуулбар хийгээд байгаа юм шиг санагдаад, зарим хэсэг анх бичсэн шигээ сэтгэлд хүрэхгүй санагдаад болихчихлоо. Тэгэж байгаад сэтгэлийн шархаа анихаар бичнээ хаха.

Блогчид маань энэ явдлыг харгалзан үзэж, анхааралдаа авна биздээ.
Үүнээс хойш би өөр ямар нэгэн газар бичлэгээ биччихээд блог руугаа copy, paste хийж байхыг хичээх болсон доо. Минийх.ком-ынхон энэ тал дээр асуудал шийдэж өгвөл сайхан л байна.
Ангилал : Миний тэмдэглэл | Нийтэлсэн : BalU | Уншсан (130) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй
<  1 2 3 4 5 6 7 8 >