BalU

Миний төрсөн нутаг Монголын сайхан орон!

...Дүрс - Scatman John...

2008-10-12 15:34

Scatman John гэсэн урлагийн нэртэй нэг өвгөн гэмээр нөхөр гайхалтай хурдан үглээд л дуулаад байдаг дүрсийг үзэх их дуртай байлаа. Тэр үедээ энэ хүн хэн бэ? гэж сонирхож байсангүй дээ. Хэдэн өдрийн өмнө уг дүрсийг гайгүй чанартайгаар олж авчихаад, тэгээд энэ хүн маань хэн билээ? энэ дуу нь ямар учиртай билээ гэж бодоод сонирхосон юм. Харамсалтай уг  дуучин маань одоо байхгүй болсон аж. 1942 онд төрсөн тэрбээр 1994 онд анхны дэлгэцийн уран бүтээл болгож энэ дууг гаргасан байх юм. 52 насандаа шүү дээ гайхалтай.
Энэ дууны хувьд надад муухан хипхиопчин нөхдүүдийн хажууд хол илүү санагддагаа нуух юун хэхэ. Хөгжмийн буландаа тавьлаа мэддэг сонсдог, сонирходог хүмүүс авна биздээ.

Ангилал : Дуу хөгжим | Нийтэлсэн : BalU | Уншсан (106) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - Britney Spears...

2008-10-12 14:23

Бритни Спийрс гэх энэ бүсгүй цагтаа Попын хатан хаан болж явлаа даа. Анх 16 настайдаа дэлхий даяар алдаршиж, оддын тансаг, хангалуун амьдралд хөл тавьж байлаа. Хэд хэдэн залуустэй нэр ус холбогдож явсаар эцэст нь өөрийнхөө бүжигчин залуутай учирч 2 ч хүүхдийн эх болоод авсан боловч нөхөртэйгээ түнжин хагарсанаар амьдралаа алдаж, амиа хорлохыг завдаж байсан санагдана. Өнгөрсөн 2007 оны music awards дээр дуулж, бүжиглэх гэж хөгөө чирэн олны нүдэнд ахин хэзээ ч эргэж ирэхээргүй болжээ гэсэн бодол төрүүлж орхисон хүн. Харин энэ жил тэр эргэж иржээ гэж хүн бүр л яриж байх шиг...

Ангилал : Дуу хөгжим | Нийтэлсэн : BalU | Уншсан (88) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Гэрлэн дохио...

2008-10-11 17:16

Ёстой солиормоор юм. Манай Улаанбаатарт ийм гэрлэн дохио байсан бол гэж төсөөлөх гэсэн чинь санаанд огт багтахгүй байна өө хэхэ.

Ангилал : Мэдээлэл | Нийтэлсэн : BalU | Уншсан (235) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

...Дагва аварга...

2008-10-11 16:56

Арлын Японыг чичиргэсэн аварга хүн шүү дээ. Сүүлийн үед аваргын маань талаар элдэв бусаар л ярьж, хэлж, шүүмжилиж, хяхаж хавчиж байна. Мань хүн шантрахгүй л дээ Монгол хүний ааг омог, бяр чадал, ухаан бодлыг сайхан харуулдаг. Олон ч залуусыг хурцалж өгдөг. Аса аваргын анх сумо-д очоод анхны тэмцээнд орж байгаа бичлэгийг олсоноо үзвэрийн өрөөндөө үлдээлээ...

Ангилал : Чөлөөт цаг | Нийтэлсэн : BalU | Уншсан (337) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - Teriyaki Boyz...

2008-10-11 15:03

Tokyo Drift киноны дууг дуулаад байсан Япон нөхдүүд болох Teriyaki Boyz хамтлаг дажгүй санагдаад байдаг юм. Мань нөхдүүдийн дэлхийд алдартай Busta Rhymes, Pharrel зэрэг рэпперүүдтэй хамт дуулсан нэг дүрсийг сая олж харлаа. Үзвэрийнхээ буланд тавьчихая гэж бодлоо.

 
Ангилал : Дуу хөгжим | Нийтэлсэн : BalU | Уншсан (92) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

...Шийдэл 1...

2008-10-10 16:15

Инженер, техникч залуус цамцыг хэрхэн эвхэж байгааг харахад сонирхолтой юм байна өө...

Ангилал : Чөлөөт цаг | Нийтэлсэн : BalU | Уншсан (187) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

...Газар уснаа явагч...

2008-10-10 15:58

Хуурай газарт ч хөлгүй их далай тэнгист ч төмөр хүлгээрээ хүссэнээрээ давхих боломж нээлттэй болж байна даа. Хэдийгээр урьд нисдэг, мөн усанд явах чадвартай төмөр хүлэгүүд бүтээгдэж байсан ч энэ удаад дэлхий дээрх хамгийн хурдан хүлэг бүтээгдсэн гэдгээ зарлаж байна. Томоохон далай, тэнгис байхгүй бидэнд тийм ч сэтгэлд ойр буухгүй байгаа ч гэлээ сонирхолтой санагдах байх даа.

Ангилал : Мэдээлэл | Нийтэлсэн : BalU | Уншсан (294) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Анхны долоо...

2008-10-06 22:10

Хүний сонирхол хязгааргүй хэрнээ амархан өөрчлөгддөг эд юм даа. Тэр дундаа дуу хөгжим гэдэг гайхалтай урлаг, хүнийг уярааж, зовоож, тарчлааж, баярлуулж чаддаг шидтэй атлаа цаг, мөч тутамд улам л төгс төгөлдөр, илүү гоё тансаг болсоор байх юм.
БалУ би блогынхоо сонсох дуртай буландаа мөн л энэ жишгээр таалагдсан 7 ширхэг дуугаа сонсож байгаад, шинэчлэж байхаар шийдлээ дээ. Үүнд цаг хугацааны хамаарал байхгүй бөгөөд зөвхөн 7 долоон дуу байна л гэсэн онцлогтой за тэгээд хуучирсан долоон дуугаа хадгалаад татахаар тавьчихаж байя гэж бодлоо. Бодол минь биелж байна.

 
Ангилал : Дуу хөгжим | Нийтэлсэн : BalU | Уншсан (278) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Цахим хуудасны загвар #13692...

2008-10-04 13:58

Item number: 13692
Type: FULL SITE

Sources Available: .PSD;.FLA;.SWF; .HTML

Software Required:
Stuffit Expander 10+ (Mac);
Adobe Photoshop CS+;
Flash МХ2004 or higher;
Adobe Dreamweaver (or Microsoft Expression Web)

Ангилал : Татац | Нийтэлсэн : BalU | Уншсан (150) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Шаргал намар...

2008-10-04 12:16

Алтан намраа гэж байгаль дэлхий шаргалтаад гандаж гундаж байхад хүүхэд багачууд хуран цуглаад хичээл ном сургууль соёл болоод ирэхийн Монгол орон минь тэр чигээрээ л энгүй их ачаалалд автаж орхидог юм дөө.

Өнгөрсөн амралтаараа Тэрэлжийн гүүрний цаахна очиж хоноглосон юм. Ажлын хамт олны дунд гэрэл зураг их сонирходог нэгэн ах хүүгийн авсан зургуудаас энд өлгөлөө. Зүгээр л сонирхолоороо дарсан зургууд болохоор засвар чимэглэл хийгээгүй, элдэв эзэмших эрх энэ тэр байхгүй ээ...

Ангилал : Зураг | Нийтэлсэн : BalU | Уншсан (176) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй
<  1 2 3 4 5 6 7 8 >