\ BalU

BalU

Миний төрсөн нутаг Монголын сайхан орон!

...Дүрс - Kate Perry 2...

2009-01-29 15:51


Kate Perry гэх нэгэн доргио, эршүүд хэв маягтай, цоглог дуутай бүсгүй I kissed a girl гэж дуулж байсан. Тэрхүү дууных нь дүрсийг миний бие блогтоо тавиж байсан билээ. Тэгвэл энэ удаад түүний эмэгтэйлэг, дур булаам төрхийг харуулсан Thinking of You хэмээх дууны дүрсийг хүргэж байна.

Ангилал : Дуу хөгжим | Нийтэлсэн : BalU | Уншсан (307) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Шийдэл 6...

2009-01-29 15:29


Зар сурталчилгаа аливаа худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд маш том ухагдахуун ойлголт гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх байх. Зар сурталчилгаа нь өртөг зардал, ажиллагаа ихтэй мэт боловч амжилт, алдаа хоёрын аль нэгийг авчирч байдаг.
Хамгийн гол нь зар сурталчилгаагаар бий болж буй үр дүнг нарийн тодорхой хэмжихэд хэцүү бөгөөд боломжгүй шахуу байдаг. Иймд маш нухацтай, шинэлэг, гоёмсог шийдлийг эрэлхийлэх үү?, эргэн тойрноосоо санаа олж харах уу? гэдэг нь чөлөөт сонголт.
Та энэ нэг энгийн хэрнээ анхаарлыг маш сайн татаж чадах хэдэн зургийг сонирхож үзээрэй.

Ангилал : Зураг | Нийтэлсэн : BalU | Уншсан (284) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Сонирхолтой 1...

2009-01-27 15:39


Бидний мэдэх төдийгүй дэлхийд алдартай, маш олон хүний сонсох дуртай хит дуунуудыг ердөө 4-хөн өнгөн дээр дуулж болж байх юм.
Маш сонихолтой санагдлаа. Ялангуяа өнгө, хэмнэлийг нь ялгаж салгаж мэргэжлийн түвшинд шинжиж чадахгүй мань мэтэд ингээд харьцуулаад сонсгохоор маш сонирхолтой байна шүү. Та нэг сонирхоод үзээрэй.

 
Ангилал : Чөлөөт цаг | Нийтэлсэн : BalU | Уншсан (333) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Pussycat Dalls ft. Missy Elliot...

2009-01-27 09:40


Янаг хонгор бүсгүйчүүдээс бүрдсэн гайхалтай бүжиглэдэг энэ охидуудад би дуртай .
Тэдний рэппер Missy Elliot-той хамтарсан уран бүтээл Watcha Think About That дууны хэд хэдэн гайхалтай микс-үүд гарсан байна. Та өөрөө сонсоод үзнэ биздээ

 
Ангилал : Дуу хөгжим | Нийтэлсэн : BalU | Уншсан (302) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Гэгээн хайр...

2009-01-24 10:35


Удахгүй ирэх "Гэгээн хайр"-ын өдрийг аз жаргалтай, гал халуун дурлалтай өнгөрүүлээрэй гэж залуустаа ерөөе өө :)

Хайр дурлалын бэлэгдэл болсон хэдэн зургуудын хүргэж байнаа танд хэрэг болж юуны магад.

Ангилал : Зураг | Нийтэлсэн : BalU | Уншсан (297) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Typing Assistant ( V4.2 )...

2009-01-12 12:55



За зураг дээрээс ойлгомжтой байгаа байхаа. Англиар алдаа багатай бичих, харилцахад тус дөхөм болж, үгийн баялагтай болох бөлгөө.

Ангилал : Татац | Нийтэлсэн : BalU | Уншсан (286) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Цаасан урлал - Юлия Бродская...

2008-12-18 13:42


Нэг их дэлгэрэнгүй мэдээлэл олж чадсангүй. Ямартаа ч Юлия Бродская гэх энэ Орос бүсгүй өдгөө Английн Лондон хотод ажиллаж, амьдардаг бөгөөд түүний цаас болон сүүдрийн хослол болсон эдгээр бүтээлүүд бас их тансаг юмаа.

Ангилал : Хэн нэгэн | Нийтэлсэн : BalU | Уншсан (513) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Сонирхолтой...

2008-12-12 12:12


Энд их аятайхан өвөрмөц шийдэлтэй зургууд байна. Владимир Цеслери, Сергей Виоченко гэсэн 2 нэр яваад байгаа боловч энэ нөхдүүдийн талаар мэдээлэл олж чаддаггүй ээ.

Юутай ч зургууд нь анхаарал татаад байхаар нь блогтоо аваад ирлээ. Сонирхож үзнэ биздээ :)

Ангилал : Зураг | Нийтэлсэн : BalU | Уншсан (347) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Шинэ жил...

2008-12-10 11:53


Шинэ он, шинэ жил! Хүн бүрийн хамгийн жаргалтай, хамгийн гоё, хамгийн сайхан, хамгийн их баяр баясал авчирдаг баяр даа. Удахгүй болох гэж буй шинэ жилийн баярын мэндийг хүргэхийн ялдамд шинэ жилийн сэтгэл хөдлөл, урам авч ирэхээр хэдэн зургийг хүргэж байна.

Ангилал : Зураг | Нийтэлсэн : BalU | Уншсан (1007) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Ханын цаас 2...

2008-11-16 21:13


Олимп гэдэг аугаа их баяр наадам дэлхий нийтийн анхаарлыг татаж, тэднийг нэгэн санааны дор эвлэлдэн нэгтгэж чаддаг билээ. Олимпын тэсэн ядан хүлээдэг, Хөл бөмбөгийн дэлхийн аваргыг тэсэн ядан хүлээдэг, НБА-ийн улирлын тоглолтыг тэсэн ядан хүлээдэг билээ би. Надтай олон залуус байгаа байх, надаас ч илүү дур сонирхолтой, үнэн сэтгэлээсээ ханддаг залуус ч бас олон байгаа байх. Тэгвэл та бүгдэд эдгээр дэлгэцийн зургууд таалагдана гэж бодож байна. Маш дэгжин, цэвэрхэн хэрнээ сүртэй гоё шүү

 
Ангилал : Татац | Нийтэлсэн : BalU | Уншсан (284) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
<  1 2 3 4 5 6 7 8 >