...500 орчим Unicode Монгол фонт...
2009-02-15 13:07

Та одооноос юникод буюу Windows-ын өөрийнх нь гарын дарайверыг ашиглаад гоё фонтуудаар бичих боломжтой боллоо. Энэ фонтуудыг татаж аваад дамжуулаарай. Monkey програмыг дахиж хэрэглэхээ больцгооё!
Хэрвээ та веб сайт, блогтой бол энэ фонтуудыг мөн тараахад туслаарай. Эдгээр фонтууд хэр сайн тарна бид гоё веб сайт хийх боломж төдий хэр нэмэгдэнэ.
Хөгжлөөс хоцрохгүйн тулд шинэлэг зүйлстэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй болов уу. Юникод бол үүний нэг билээ. За тэгээд доорх холбоос дээр дарж фонтоо татаж аваарай. ZIP архив байгаа бөгөөд задлаад C:WindowsFonts хавтаас руу хуулж суулгана.
Татах: http://dusal.net/downloads/UnicodeMonfonts.zip
Хэсэг хугацааны өмнө http://dusal.net/forum/viewtopic.php?t=538 хамтран хөрвүүлсэн билээ.
Оролцож хөрвүүлж буй нийт андуудад баярлалаа. Тэр дундаа Aremys, asuu, Kronix нартаа нийт компьютер хэрэглэгч Монголчуудынхаа өмнөөс талархаж байна. Мөн цааш үргэлжлүүлэн та ч бас оролцож хөрвүүлэх боломжтой
Эх сурвалж: Дусал блог
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих