BalU

Миний төрсөн нутаг Монголын сайхан орон!

Зураг

Бичлэгийн тоо : 11 | Дэлгэцэнд : 1-10

...Шийдэл 6...

2009-01-29 15:29


Зар сурталчилгаа аливаа худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд маш том ухагдахуун ойлголт гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх байх. Зар сурталчилгаа нь өртөг зардал, ажиллагаа ихтэй мэт боловч амжилт, алдаа хоёрын аль нэгийг авчирч байдаг.
Хамгийн гол нь зар сурталчилгаагаар бий болж буй үр дүнг нарийн тодорхой хэмжихэд хэцүү бөгөөд боломжгүй шахуу байдаг. Иймд маш нухацтай, шинэлэг, гоёмсог шийдлийг эрэлхийлэх үү?, эргэн тойрноосоо санаа олж харах уу? гэдэг нь чөлөөт сонголт.
Та энэ нэг энгийн хэрнээ анхаарлыг маш сайн татаж чадах хэдэн зургийг сонирхож үзээрэй.

Нийтэлсэн : BalU | Уншсан (285) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Гэгээн хайр...

2009-01-24 10:35


Удахгүй ирэх "Гэгээн хайр"-ын өдрийг аз жаргалтай, гал халуун дурлалтай өнгөрүүлээрэй гэж залуустаа ерөөе өө :)

Хайр дурлалын бэлэгдэл болсон хэдэн зургуудын хүргэж байнаа танд хэрэг болж юуны магад.

Нийтэлсэн : BalU | Уншсан (297) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Сонирхолтой...

2008-12-12 12:12


Энд их аятайхан өвөрмөц шийдэлтэй зургууд байна. Владимир Цеслери, Сергей Виоченко гэсэн 2 нэр яваад байгаа боловч энэ нөхдүүдийн талаар мэдээлэл олж чаддаггүй ээ.

Юутай ч зургууд нь анхаарал татаад байхаар нь блогтоо аваад ирлээ. Сонирхож үзнэ биздээ :)

Нийтэлсэн : BalU | Уншсан (348) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Шинэ жил...

2008-12-10 11:53


Шинэ он, шинэ жил! Хүн бүрийн хамгийн жаргалтай, хамгийн гоё, хамгийн сайхан, хамгийн их баяр баясал авчирдаг баяр даа. Удахгүй болох гэж буй шинэ жилийн баярын мэндийг хүргэхийн ялдамд шинэ жилийн сэтгэл хөдлөл, урам авч ирэхээр хэдэн зургийг хүргэж байна.

Нийтэлсэн : BalU | Уншсан (1007) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Ханын цаас 1...

2008-10-27 17:56

Цахим тооцоолуурын өнгийг тодорхойлогч газруудын нэр, таних тэмдэгийг ашиглан хийсэн ханын цаас зургууд байна. Гайгүй харагдах боловч хийц жаахан хуурамч, болхи талдаа юм билээ томруулаад харахаар.
Хадгалж аваад дэлгэцээ чимээд үзээрэй гэж хэлье дээ.

Таниж мэдэхгүй нэрнүүд ч их юм өө.

 
Нийтэлсэн : BalU | Уншсан (428) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...MAC vs PC...

2008-10-23 13:47

Алдарт Apple Macintosh цахим тооцоолуурыг энгийн ширээний цахим тооцоолууртай үнэ болоод хүчин чадлаар нь жишиж үзэхэд сонирхолтой дүр зураг харагдаж байна шүү

 
Нийтэлсэн : BalU | Уншсан (187) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Загвар - Галт үсэг...

2008-10-14 14:10

Латин цагаан толгойн үсгүүдийг галд шатаж буй шийдэлтэйгээр хийж гүйцэтгэсэн байна. Жаахан өөрчлөлт оруулаад янз бүрээр ашиглахад боломжтой л санагдаж байна.

Нийтэлсэн : BalU | Уншсан (234) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Шаргал намар...

2008-10-04 12:16

Алтан намраа гэж байгаль дэлхий шаргалтаад гандаж гундаж байхад хүүхэд багачууд хуран цуглаад хичээл ном сургууль соёл болоод ирэхийн Монгол орон минь тэр чигээрээ л энгүй их ачаалалд автаж орхидог юм дөө.

Өнгөрсөн амралтаараа Тэрэлжийн гүүрний цаахна очиж хоноглосон юм. Ажлын хамт олны дунд гэрэл зураг их сонирходог нэгэн ах хүүгийн авсан зургуудаас энд өлгөлөө. Зүгээр л сонирхолоороо дарсан зургууд болохоор засвар чимэглэл хийгээгүй, элдэв эзэмших эрх энэ тэр байхгүй ээ...

Нийтэлсэн : BalU | Уншсан (176) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

...Урт урт унаанууд...

2008-09-24 12:29

Ердийн унаанаас илүү урт хэмжээтэй, тав тух, тансаг байдлыг зорисон энэ унааны зургийг хараад л шууд ойлгосон байх.
Манай Улаанбаатарт Жудо бөхийн холбооны нэр дээр давхиад байдаг Баттулга гуайн нэг урт цагаан байдаг бүгд мэдэх байх. Төрөл, зориулалтын хувьд маш олон янз болсон ч гэж жигтэйхэн. Уг нь бол сайхан хурал зөвлөгөөн хийчихэнэ, үдэшлэг ч зохиочихож дөнгөнө одоогоор хурим найр, томчуудыг хүлээж авах зэрэгт бэлэг тэмдэг байдлаар их хэрэглэгдэж байна уу даа.

Нийтэлсэн : BalU | Уншсан (245) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

...Vзэсгэлэнт сайхан нуурууд...

2008-09-06 23:49

Монголынхоо үзэсгэлэнт сайхан газар нутгийг хэрэн хэсч, байгалийн үзэсгэлэнт газруудынхаа үүх түүхийг сонирхож аялахыг маш их хүсдэг, аль оюутан байхаасаа л яридаг байсан авч одоо хэрнэ чадаагүй л байна даа. Энд зүгээр л дэлхийн улс орнуудад байдаг нууруудын зургийг олсноо өлгөчихөе гэж бодлоо. Үнэхээр гайхалтай байгаль, гайхалтай ч дарсан зургууд юм. Шүлс гоожиж, сэрэл хөдөлж байна шүү

Нийтэлсэн : BalU | Уншсан (231) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй
 1 2 >