\ BalU : Миний тэмдэглэл

BalU

Миний төрсөн нутаг Монголын сайхан орон!

Миний тэмдэглэл

Өөрийн сэтгэгдлээ бичнэ. Юм юмны тухай.
Бичлэгийн тоо : 2 | Дэлгэцэнд : 1-2

...Эрхэм ноён Баттулга уу!...

2008-09-24 14:45

Энэ зун улс орон даяар сонгууль явагдаад үр дүнд нь бөөн л хэл ам, ширүүн хурц сэтгэлийн илэрхийлэлүүд гарсан гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Энэ бүхний голлон зангидаж, эмх цэгцтэй явуулах учиртай хүн маань даанч хаанаас гараад ирсэн гайхал вэ гэмээр л байсан.

CЕХ Дарга Б.Баттулга явж байна гэнэ, тэгсэн нэг танил нь таараад "Сайн байна уу" гэж асуусанд мань эр "Заа, Та надаас сайн байна уу гэж асуулаа" гэснээ "За би хариулъяаа, би сайн, би маш сайн байна, би танд сайн байна гэж таны асуултанд 3 дахь удаагаа хариуллаа" гэжээ.
Нийтэлсэн : BalU | Уншсан (148) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Харамсалтай...

2008-09-22 13:59
Бага зэрэг цаг зав гарахаар нь сэтгэл гарган ганц 2 бичлэг үйлдсэн чинь азгүй явдал тохиолдож төгсдөг байна шүү.
Би бүртгэлээрээ нэвтрээд орчихсон. Шинэ бичлэг цонхоо нээгээд бичлэгээ үйлдэж эхлэв.
Азийн орнуудын үзэсгэлэнт газруудын талаар зурган мэдээлэл л дээ. Зургаа оруулаад л газрынх нэрийг зоогоод л бага сага сонирхолтой хачир мэдээлэл бичээд л өнгө будгаа тааруулаад л бичгийн хэвээ янзлаад л НЭМЭХ гээд дарсан чинь ТА ГИШҮҮНИЙ НЭР НУУЦ ҮГЭЭ ОРУУЛНА УУ болоод явчихдаг юмдаа. Хурдхан шиг буцаалт хийгээд BACK дартал миний бичсэн бичлэг аль хэдийнээ ор мөргүй алга болжээ. Ахиж бичнэ гэхээс сонирхолгүй болж орхисон.
Барагцаагаар 20-тод минут болчихсон байх л даа.
Энэ зарчмыг нь анхаарч сургамж авсан юм.

Харин өчигдөр мөн л амралтын өдөр завтай сууж байгаад мөн л Дэлхийн дулаарлын талаар өөрийн сэтгэгдлээ, илэн далангуй бас сонирхолтой байлгахыг хичээж, хичээж бичээд жин тан болгоод НЭМЭХ дартал юу болов оо. Царай барайгаад л явчихлаа. Урьдын явдал давтагдав аа хөөрхий.
Ахиад бичихийг хүссэн боловч анхны сэтгэгдэл, анхны төсөөллөөрөө яг би өөрөө бичсэн нь илүү үнэ цэнэтэй санагдаж байлаа. Яг бичсэн зүйлээ дэс дараатай санаад бичих гэснээ нэг л хуулбар хийгээд байгаа юм шиг санагдаад, зарим хэсэг анх бичсэн шигээ сэтгэлд хүрэхгүй санагдаад болихчихлоо. Тэгэж байгаад сэтгэлийн шархаа анихаар бичнээ хаха.

Блогчид маань энэ явдлыг харгалзан үзэж, анхааралдаа авна биздээ.
Үүнээс хойш би өөр ямар нэгэн газар бичлэгээ биччихээд блог руугаа copy, paste хийж байхыг хичээх болсон доо. Минийх.ком-ынхон энэ тал дээр асуудал шийдэж өгвөл сайхан л байна.
Нийтэлсэн : BalU | Уншсан (131) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй