BalU

Миний төрсөн нутаг Монголын сайхан орон!

Мэдээлэл

Бичлэгийн тоо : 5 | Дэлгэцэнд : 1-5

...Гэрлэн дохио...

2008-10-11 17:16

Ёстой солиормоор юм. Манай Улаанбаатарт ийм гэрлэн дохио байсан бол гэж төсөөлөх гэсэн чинь санаанд огт багтахгүй байна өө хэхэ.

Нийтэлсэн : BalU | Уншсан (235) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

...Газар уснаа явагч...

2008-10-10 15:58

Хуурай газарт ч хөлгүй их далай тэнгист ч төмөр хүлгээрээ хүссэнээрээ давхих боломж нээлттэй болж байна даа. Хэдийгээр урьд нисдэг, мөн усанд явах чадвартай төмөр хүлэгүүд бүтээгдэж байсан ч энэ удаад дэлхий дээрх хамгийн хурдан хүлэг бүтээгдсэн гэдгээ зарлаж байна. Томоохон далай, тэнгис байхгүй бидэнд тийм ч сэтгэлд ойр буухгүй байгаа ч гэлээ сонирхолтой санагдах байх даа.

Нийтэлсэн : BalU | Уншсан (294) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Газрын зураг - Ази...

2008-09-25 11:48

National Geographic Channel хэмээх сувгийг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Байгааль дэлхийн сонин сайхан, өнгөрсөн болоод өнөөгийн хувьсал өөрчлөлт гээд амьд болоод амьгүй байгаль, хүн төрөлөхтний аж төрөх ёсны хүртэл баримтат мэдээллүүдийг дэлгэрэнгүй хүргэдэг мэргэжсэн суваг.
Эндээс маш олон төрлийн бүтээлүүд гаргаж миний бие энэ бүхнээс боломжоороо олж тавиж байхаар шийдлээ. Эхний удаад Ази тивийн газарзүйн зургийг нэлээн том хэмжээтэйгээр хүргэж байна.

Нийтэлсэн : BalU | Уншсан (207) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Good Ideas...

2008-09-01 14:00

Жижигхэн орон зайд маш олуулаа оршин суудаг Япончуудын хувьд дайны үеэр амссан гашуун эмгэнэлт үе, өнөөгийн өндөрлөгт хүрсэн ажил хөдөлмөрч зан цусанд нь шингэсэн хүмүүс байх. Тэд амьдрахын төлөө, оршин тогтнохын төлөө юу эсийг л хийж байна даа. Япончуудын сэдсэн нэгэн ашигтай бөгөөд өхөөрдөм сонирхолтой санааг нь үнэлмээр санагдлаа л даа. Хөөрхөн ч санаа юм.
Энэ зураг дээрх зүйлс юу вэ? таагаарай залуусаа

Нийтэлсэн : BalU | Уншсан (332) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

iPhone-ны талаар...

2008-08-27 20:38
iPhone

Apple компаний бүтээл iPhone гарсан цагаасаа хойш нэлээд эрэлттэй, шинэлэг бүтээгдэхүүн болж чадсан гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Энэ бүтээгдэхүүнтэй холбоотой сонирхолтой мэдээлэл цацагдсан байна. Англи улсын иргэн нэгэн нөхрийн худалдан авсан шинэ iPhone дотроо үйлдвэрийн дамжлага хэсэг дээр ажилладаг бүсгүйн хэд хэдэн зурагтай ирсэн байна.

Нийтэлсэн : BalU | Уншсан (319) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй