\ BalU : Дуу хөгжим

BalU

Миний төрсөн нутаг Монголын сайхан орон!

Дуу хөгжим

Бичлэгийн тоо : 14 | Дэлгэцэнд : 1-10

...Дүрс - Kate Perry 2...

2009-01-29 15:51


Kate Perry гэх нэгэн доргио, эршүүд хэв маягтай, цоглог дуутай бүсгүй I kissed a girl гэж дуулж байсан. Тэрхүү дууных нь дүрсийг миний бие блогтоо тавиж байсан билээ. Тэгвэл энэ удаад түүний эмэгтэйлэг, дур булаам төрхийг харуулсан Thinking of You хэмээх дууны дүрсийг хүргэж байна.

Нийтэлсэн : BalU | Уншсан (307) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Pussycat Dalls ft. Missy Elliot...

2009-01-27 09:40


Янаг хонгор бүсгүйчүүдээс бүрдсэн гайхалтай бүжиглэдэг энэ охидуудад би дуртай .
Тэдний рэппер Missy Elliot-той хамтарсан уран бүтээл Watcha Think About That дууны хэд хэдэн гайхалтай микс-үүд гарсан байна. Та өөрөө сонсоод үзнэ биздээ

 
Нийтэлсэн : BalU | Уншсан (302) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - Pink (So What)...

2008-10-20 15:29

Pink бүсгүйн FUNHOUSE цомогт багтсан So What дуу Billboard Hot 100-д тэргүүлж байсан билээ. Уг дууны дүрс нь бас их цоглог шийдэлтэй, сахилгагүй, галзуу бүсгүйн дүрийг гаргасан байна. Сонирхолтой шүү.

Нийтэлсэн : BalU | Уншсан (146) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - RJD2...

2008-10-19 14:07

RJD2 хамтлагийн Work It Out дууны дүрс их сонирхолтой юм. Ерөнхийд нь харахад бол нэг суг таягтай нөхөр нэг байшингаас гараад, эргэн тойрон сэлгүүцэж байгаад ирж байгаа үзэгдэл. Санаа, найруулга нь үнэхээр сонирхол татмаар юм. Найруулсан нөхөр нь Joey Garfield гээд гоц гоц санаа гаргадаг, багагүй олны танил болсон нөхөр байдаг юм байна.

 
Нийтэлсэн : BalU | Уншсан (188) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Цомог - Pink...

2008-10-17 19:03

Энэ дуучин бүсгүйн төрх байдал, дуулдаг төрөл зэрэг нь ихэд таалагддаг юм. Шинэ цомог гаргасан байна. Нэлээд галзуу, сахилгагүй бүсгүй болж хувирсан нь таалагдлаа. Most girl, Get the party started, Family Portrait, You make me sick гэх мэтчилэн дүрснүүдэд нь бас дуртай гэжугаа. Худалдаанд хараахан гарч эхлээгүй байгаа FUNHOUSE цомгийг хүргэж байна.

Нийтэлсэн : BalU | Уншсан (249) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - Fort Minor...

2008-10-16 16:22

Mike Shinoda хэсэг нөхдийн хамт Fort Minor гээд хэсэг манаргаад байсан. Анхны уран бүтээл нь Believe Me үнэн тансаг эд байсан шүү.  Ая хэмнэл, хэмнэлдээ таарсан хүнд биш хэрнээ эвлэгхэн үглэлт гээд л...

Нийтэлсэн : BalU | Уншсан (183) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Цомог - Ne Yo...

2008-10-13 16:55

R&B дуучин Ne Yo бас л сайхан хоолойтой нөхөр. Түүний энэ онд гаргасан Year Of The Gentleman цомгийг хүргэж байна.

Нийтэлсэн : BalU | Уншсан (155) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - Scatman John...

2008-10-12 15:34

Scatman John гэсэн урлагийн нэртэй нэг өвгөн гэмээр нөхөр гайхалтай хурдан үглээд л дуулаад байдаг дүрсийг үзэх их дуртай байлаа. Тэр үедээ энэ хүн хэн бэ? гэж сонирхож байсангүй дээ. Хэдэн өдрийн өмнө уг дүрсийг гайгүй чанартайгаар олж авчихаад, тэгээд энэ хүн маань хэн билээ? энэ дуу нь ямар учиртай билээ гэж бодоод сонирхосон юм. Харамсалтай уг  дуучин маань одоо байхгүй болсон аж. 1942 онд төрсөн тэрбээр 1994 онд анхны дэлгэцийн уран бүтээл болгож энэ дууг гаргасан байх юм. 52 насандаа шүү дээ гайхалтай.
Энэ дууны хувьд надад муухан хипхиопчин нөхдүүдийн хажууд хол илүү санагддагаа нуух юун хэхэ. Хөгжмийн буландаа тавьлаа мэддэг сонсдог, сонирходог хүмүүс авна биздээ.

Нийтэлсэн : BalU | Уншсан (106) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - Britney Spears...

2008-10-12 14:23

Бритни Спийрс гэх энэ бүсгүй цагтаа Попын хатан хаан болж явлаа даа. Анх 16 настайдаа дэлхий даяар алдаршиж, оддын тансаг, хангалуун амьдралд хөл тавьж байлаа. Хэд хэдэн залуустэй нэр ус холбогдож явсаар эцэст нь өөрийнхөө бүжигчин залуутай учирч 2 ч хүүхдийн эх болоод авсан боловч нөхөртэйгээ түнжин хагарсанаар амьдралаа алдаж, амиа хорлохыг завдаж байсан санагдана. Өнгөрсөн 2007 оны music awards дээр дуулж, бүжиглэх гэж хөгөө чирэн олны нүдэнд ахин хэзээ ч эргэж ирэхээргүй болжээ гэсэн бодол төрүүлж орхисон хүн. Харин энэ жил тэр эргэж иржээ гэж хүн бүр л яриж байх шиг...

Нийтэлсэн : BalU | Уншсан (88) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - Teriyaki Boyz...

2008-10-11 15:03

Tokyo Drift киноны дууг дуулаад байсан Япон нөхдүүд болох Teriyaki Boyz хамтлаг дажгүй санагдаад байдаг юм. Мань нөхдүүдийн дэлхийд алдартай Busta Rhymes, Pharrel зэрэг рэпперүүдтэй хамт дуулсан нэг дүрсийг сая олж харлаа. Үзвэрийнхээ буланд тавьчихая гэж бодлоо.

 
Нийтэлсэн : BalU | Уншсан (92) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй
 1 2 >