\ BalU : Чөлөөт цаг

BalU

Миний төрсөн нутаг Монголын сайхан орон!

Чөлөөт цаг

ыбөыбөаыбөаыбөаыбөаыбөаыбөаыбөаыбөа
Бичлэгийн тоо : 12 | Дэлгэцэнд : 1-10

...Дүрс - Victoria's Secret Runway Show 2010...

2009-12-09 14:06

 Victoria'S Secret Show 2010


Жил жилд болдог дотуур хувцасны загварын хамгийн томоохон үзүүлбэр бол яах аргагүй Викториа Секрет хэмээх брэндийн үзүүлбэр билээ.

Энэ оны хувьд загварууд нь төдийлөн сонирхолтой, тааламжтай биш боловч үзүүлбэрийн зохион байгуулалт, санаа, шийдэл нь гайхалтай санагдлаа. Энэ жил нэлээд тэсрэлт хийсэн B.E.P хамтлагийнхан тоглолтын гол хамтлагаар оролцсон байна лэ.

Нийтэлсэн : BalU | Уншсан (235) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Сонирхолтой 2...

2009-02-02 15:40


Чинлон/Chinlone/ гэх энэхүү спортын нэгэн шинэ төрөл гэж хэлж болохоор тоглоомын бичлэг их таалагдлаа. Биеийн тамир, бүжиг хосолсон багаар тоглох байдал нь залуус бидэнд сонирхолтой байж, таалагдана гэж бодлоо.
Монголчилбол бид багадаа кюадрат тоглоно гээд л хэдэн нүдтэй дөрвөлжин дотор бөмбөг ойлгож хөлөөрөө тоглодог байсантай ойролцоо гэхдээ Чинлон нь сумотой төстэй дугуй талбай дотор 6 хүнтэй багаараа бөмбөгийг газар унагахгүйгээр хоорондоо дамжуулан уран сайхан тоглолт үзүүлэхэд оршино.

 
Нийтэлсэн : BalU | Уншсан (247) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Сонирхолтой 1...

2009-01-27 15:39


Бидний мэдэх төдийгүй дэлхийд алдартай, маш олон хүний сонсох дуртай хит дуунуудыг ердөө 4-хөн өнгөн дээр дуулж болж байх юм.
Маш сонихолтой санагдлаа. Ялангуяа өнгө, хэмнэлийг нь ялгаж салгаж мэргэжлийн түвшинд шинжиж чадахгүй мань мэтэд ингээд харьцуулаад сонсгохоор маш сонирхолтой байна шүү. Та нэг сонирхоод үзээрэй.

 
Нийтэлсэн : BalU | Уншсан (334) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Шийдэл 5...

2008-10-30 18:51

Газарзүйн хичээлд сууж үзээгүй хүн гэж үгүй байлгүй дээ. Бидний оршин буй дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь харж, тэмдэглэж болохуйцаар жижигрүүлэн хийсэн "Глобус" гэж Орос нэрээр нь сайн мэдэх эдийг ашигладаг билээ. Тэгвэл энэхүү Дэлхийн бөмбөрцөгийн загварыг анх МЭӨ150 онд бүтээж байсан байх юм гайхалтай байгаа биз. Тэр үед ямар тооцоолол, төсөөлөл шаардаж бүтэж байсан гэдэг нь тодорхой. Харин өнөө үед аж үйлдвэржилт, техник технологийн хөгжил өндөр болсон бидний үед өнөөх дэлхийн бөмбөрцгийн загварыг маань хэрхэн үйлдвэрлэж байгааг харвал хэний ч анхаарлыг тэгэж их татахааргүй байдаг л үйлдвэрлэлийн үйл явц, дамжлага болж дээ.

Нийтэлсэн : BalU | Уншсан (223) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Хөгжилтэй 1...

2008-10-20 14:30

Энэ зургийг Монголын Боловсролын Сүлжээ цахим хуудаснаас авсан болно. Зургийг 10в ангийн сурагч А.Баатарзориг зурсан байна.


Морин дэл дээр өсдөг Монголчууд билээ бид. Аргамаг хурдан хүлэг морьдынхоо хөргийг татуулж хоймортоо залсан байх нь ч элбэг. Гадны морьдын хөгжилтэй хэдэн зураг үзэж сонирхоорой. Үзэхэд инээдтэй ч Монгол хүн адууныхаа ийм зургийг аваад дараад яваад байхгүй байх даа.

Нийтэлсэн : BalU | Уншсан (289) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

...Шийдэл 4...

2008-10-19 14:32

За юуны өмнө энд би ямар нэг бүтээгдэхүүн сурталчилж, ухуулах гэсэн санаа агуулаагүй болно. Харин тухайн бүтээгдэхүүнийг бусдад хүргэх, сонирхолыг нь татахын тулд сурталчилж байгаа санаа нь их өвөрмөц сонин санагдлаа л даа. Амьдралын нэгэн хэвийн хэмнэл, бусдын хардагыг л харж, бусдын боддогыг бодож амьдрах мэдээж сонирхолтой биш, мөн хэн бүхэн бусдаас өөрөөр гайхалтай сэтгээд байдаггүй байх. Хүний гарыг ингэж үзүүлэхээр бас сонин харагдаж байна шүү.

 
Нийтэлсэн : BalU | Уншсан (171) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Шийдэл 3...

2008-10-15 14:31

7 өдрийн өмнө инженер, техникч залуус хялбар аргаар хувцасаа эвхэж хөдөлмөр, цаг хэмнэж зугаатай ажил болгож хувиргасанг харсан. Энэ удаад ямар нэг эд зүйл ашиглахгүйгээр та өөрийн 2 гараараа хувцас эвхэх гэдэг ямар хялбар, ямар сонирхолтой ажил болж хувирахыг харж болно.

Нийтэлсэн : BalU | Уншсан (185) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Шийдэл 2...

2008-10-13 16:46

Хүн болж төрсний нэгэн гайхамшиг сүйт бүсгүйгээ насан турш хамт амьдрах үүрдийн ханиа гэж үзэн түүнийгээ өөрийн болохыг санал болгох мөч бас л гайхалтай байх. Байх гэж хэлж байгааг минь ойлгож байгаа биздээ, энэ алхамыг хийж амжаагүй байгаа болохоор тэр. Бид элдэв зохиол, кино зэрэг дээрээс санаанд оромгүй гоё гоё зүйлсийг олж хардаг. Манай Монголд ч нутаг нутгийн ёс нь ондоо байдаг. Сүйт бүсгүйгээ гэрээс нь хулгайлдаг ч ёсон бий. Харин сүүлийн үеийн залуус чөлөөтэй, өөрийнхөөрөө шинэлэг сонирхолтой, амьдралынхаа мартагдашгүй мөч байж чадахаар зүйлсийг хийж чаддаг болсон дөө.

Нийтэлсэн : BalU | Уншсан (253) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

...Дагва аварга...

2008-10-11 16:56

Арлын Японыг чичиргэсэн аварга хүн шүү дээ. Сүүлийн үед аваргын маань талаар элдэв бусаар л ярьж, хэлж, шүүмжилиж, хяхаж хавчиж байна. Мань хүн шантрахгүй л дээ Монгол хүний ааг омог, бяр чадал, ухаан бодлыг сайхан харуулдаг. Олон ч залуусыг хурцалж өгдөг. Аса аваргын анх сумо-д очоод анхны тэмцээнд орж байгаа бичлэгийг олсоноо үзвэрийн өрөөндөө үлдээлээ...

Нийтэлсэн : BalU | Уншсан (337) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

...Шийдэл 1...

2008-10-10 16:15

Инженер, техникч залуус цамцыг хэрхэн эвхэж байгааг харахад сонирхолтой юм байна өө...

Нийтэлсэн : BalU | Уншсан (187) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй
 1 2 >