\ BalU

BalU

Миний төрсөн нутаг Монголын сайхан орон!

Архив : 2008 - 10

Бичлэгийн тоо : 29 | Дэлгэцэнд : 1-10

...Шийдэл 5...

2008-10-30 18:51

Газарзүйн хичээлд сууж үзээгүй хүн гэж үгүй байлгүй дээ. Бидний оршин буй дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь харж, тэмдэглэж болохуйцаар жижигрүүлэн хийсэн "Глобус" гэж Орос нэрээр нь сайн мэдэх эдийг ашигладаг билээ. Тэгвэл энэхүү Дэлхийн бөмбөрцөгийн загварыг анх МЭӨ150 онд бүтээж байсан байх юм гайхалтай байгаа биз. Тэр үед ямар тооцоолол, төсөөлөл шаардаж бүтэж байсан гэдэг нь тодорхой. Харин өнөө үед аж үйлдвэржилт, техник технологийн хөгжил өндөр болсон бидний үед өнөөх дэлхийн бөмбөрцгийн загварыг маань хэрхэн үйлдвэрлэж байгааг харвал хэний ч анхаарлыг тэгэж их татахааргүй байдаг л үйлдвэрлэлийн үйл явц, дамжлага болж дээ.

Ангилал : Чөлөөт цаг | Нийтлэсэн : BalU | Уншисан (223) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Ханын цаас 1...

2008-10-27 17:56

Цахим тооцоолуурын өнгийг тодорхойлогч газруудын нэр, таних тэмдэгийг ашиглан хийсэн ханын цаас зургууд байна. Гайгүй харагдах боловч хийц жаахан хуурамч, болхи талдаа юм билээ томруулаад харахаар.
Хадгалж аваад дэлгэцээ чимээд үзээрэй гэж хэлье дээ.

Таниж мэдэхгүй нэрнүүд ч их юм өө.

 
Ангилал : Зураг | Нийтлэсэн : BalU | Уншисан (427) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...3D World Atlas...

2008-10-25 15:27


3 хэмжээст дэлхийн газар зүйн мэдээлэл (зураг гэхээр бас арай биш санагдаад ингээд биччихлээ). 200 орчим улсын хүн ам, эдийн засаг нийгмийн байдлын талаар мэдээлэл агуулсан цогц.
Нийтдээ 300000 гаруй хот, сурингийн нэр байршил, бүс нутгийн онцлогыг харуулсан мэдээлэлтэй нэвтэрхий толь юм. Мэдээллийн агуулга, ашиглахад хялбар, сонирхолтой, танин мэдэхүйд тустай зэргээрээ хэн бүхэнд хүртээлтэй, үр ашигтай эд байна.

 
Ангилал : Татац | Нийтлэсэн : BalU | Уншисан (376) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...MAC vs PC...

2008-10-23 13:47

Алдарт Apple Macintosh цахим тооцоолуурыг энгийн ширээний цахим тооцоолууртай үнэ болоод хүчин чадлаар нь жишиж үзэхэд сонирхолтой дүр зураг харагдаж байна шүү

 
Ангилал : Зураг | Нийтлэсэн : BalU | Уншисан (186) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Цахим хуудасны загвар #13765...

2008-10-22 15:06

Цахим хуудас бүтээгчдэд зориулсан шийдэл бүхий загвар. Бүрэн флаш.

Ангилал : Татац | Нийтлэсэн : BalU | Уншисан (192) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - Pink (So What)...

2008-10-20 15:29

Pink бүсгүйн FUNHOUSE цомогт багтсан So What дуу Billboard Hot 100-д тэргүүлж байсан билээ. Уг дууны дүрс нь бас их цоглог шийдэлтэй, сахилгагүй, галзуу бүсгүйн дүрийг гаргасан байна. Сонирхолтой шүү.

Ангилал : Дуу хөгжим | Нийтлэсэн : BalU | Уншисан (146) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Хөгжилтэй 1...

2008-10-20 14:30

Энэ зургийг Монголын Боловсролын Сүлжээ цахим хуудаснаас авсан болно. Зургийг 10в ангийн сурагч А.Баатарзориг зурсан байна.


Морин дэл дээр өсдөг Монголчууд билээ бид. Аргамаг хурдан хүлэг морьдынхоо хөргийг татуулж хоймортоо залсан байх нь ч элбэг. Гадны морьдын хөгжилтэй хэдэн зураг үзэж сонирхоорой. Үзэхэд инээдтэй ч Монгол хүн адууныхаа ийм зургийг аваад дараад яваад байхгүй байх даа.

Ангилал : Чөлөөт цаг | Нийтлэсэн : BalU | Уншисан (289) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

...Шийдэл 4...

2008-10-19 14:32

За юуны өмнө энд би ямар нэг бүтээгдэхүүн сурталчилж, ухуулах гэсэн санаа агуулаагүй болно. Харин тухайн бүтээгдэхүүнийг бусдад хүргэх, сонирхолыг нь татахын тулд сурталчилж байгаа санаа нь их өвөрмөц сонин санагдлаа л даа. Амьдралын нэгэн хэвийн хэмнэл, бусдын хардагыг л харж, бусдын боддогыг бодож амьдрах мэдээж сонирхолтой биш, мөн хэн бүхэн бусдаас өөрөөр гайхалтай сэтгээд байдаггүй байх. Хүний гарыг ингэж үзүүлэхээр бас сонин харагдаж байна шүү.

 
Ангилал : Чөлөөт цаг | Нийтлэсэн : BalU | Уншисан (171) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - RJD2...

2008-10-19 14:07

RJD2 хамтлагийн Work It Out дууны дүрс их сонирхолтой юм. Ерөнхийд нь харахад бол нэг суг таягтай нөхөр нэг байшингаас гараад, эргэн тойрон сэлгүүцэж байгаад ирж байгаа үзэгдэл. Санаа, найруулга нь үнэхээр сонирхол татмаар юм. Найруулсан нөхөр нь Joey Garfield гээд гоц гоц санаа гаргадаг, багагүй олны танил болсон нөхөр байдаг юм байна.

 
Ангилал : Дуу хөгжим | Нийтлэсэн : BalU | Уншисан (188) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Цомог - Pink...

2008-10-17 19:03

Энэ дуучин бүсгүйн төрх байдал, дуулдаг төрөл зэрэг нь ихэд таалагддаг юм. Шинэ цомог гаргасан байна. Нэлээд галзуу, сахилгагүй бүсгүй болж хувирсан нь таалагдлаа. Most girl, Get the party started, Family Portrait, You make me sick гэх мэтчилэн дүрснүүдэд нь бас дуртай гэжугаа. Худалдаанд хараахан гарч эхлээгүй байгаа FUNHOUSE цомгийг хүргэж байна.

Ангилал : Дуу хөгжим | Нийтлэсэн : BalU | Уншисан (249) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 >