BalU

Миний төрсөн нутаг Монголын сайхан орон!

Татац булангийн оршил...

2008-08-27 20:45:33

Цахим тооцоолуур гээч зүйлийг сонирхож дурласаар даруй 10-аад жилийг ардаа орхижээ. Улмаар интернэт гэгч агуу орон зайд умбаад мөн л даруй 8 жилийг ардаа орхиж. Энэ хугацаанд сайн, муу, сайхан, муухай зүйл ихийг л үзлээ. Үр дүнд өөрт болон өрөөлд хэрэгтэй, шаардлагатай зүйлсийг чадан ядан олж өгч, өөрөө түүнээс суралцаж байх дуртай болсон юмдаа.
Тэгэхээр та энд хэрэгтэй байгаа зүйлийнхээ талаар хүсэлт гаргаж болно гэсэн үг. Миний бие сэтгэл гарган хамт эрэлцэх болно оо. Баярлалаа!

Амжилт сайн сайхныг хүсэе!


Ангилал : Татац | Нийтэлсэн : BalU | Уншсан (238) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - Victoria's Secret Runway Show 2010...

2009-12-09 14:06:01

 Victoria'S Secret Show 2010


Жил жилд болдог дотуур хувцасны загварын хамгийн томоохон үзүүлбэр бол яах аргагүй Викториа Секрет хэмээх брэндийн үзүүлбэр билээ.

Энэ оны хувьд загварууд нь төдийлөн сонирхолтой, тааламжтай биш боловч үзүүлбэрийн зохион байгуулалт, санаа, шийдэл нь гайхалтай санагдлаа. Энэ жил нэлээд тэсрэлт хийсэн B.E.P хамтлагийнхан тоглолтын гол хамтлагаар оролцсон байна лэ.

Ангилал : Чөлөөт цаг | Нийтэлсэн : BalU | Уншсан (465) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - Akon...

2009-02-19 13:45:28
Akon - Right Now (Na Na Na)

Хамтарсан уран бүтээл болгон нь гайхалтай амжилт гаргадаг болоод удаж байгаа өвөрмөц хоолойтой раппер эрийн Freedom цомогт багтсан Right Now (Na Na Na) уран бүтээл нь тун аятайхан болсон гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа байхаа.

Ангилал : Татац | Нийтэлсэн : BalU | Уншсан (226) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Дүрс - Lady Gaga...

2009-02-19 13:27:22
Lady Gaga - Just Dance

Бас нэгэн халуухан дуучин бүсгүй. Just Dance хэмээх анхны уан бүтээлээрээ нэр алдарт хүрч чадсан билээ.
Уг уран бүтээлийнх нь дүрсжүүлсэн хувилбарыг хүргэж байна.

Ангилал : Татац | Нийтэлсэн : BalU | Уншсан (201) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Шийдэл 7...

2009-02-15 14:02:50


Бидний сайн мэдэх ариун цэврийн цаасны голд байдаг хатуу бор цаас буюу 00-ийн цаасны голоор хийсэн бүтээлүүд. Бидний хувьд ердөө л хаягдал, ариун цэврийн цаас дууслаа базаад нугалаад хаялаа гүйцээ. Өнөө үед дийлдэшгүй энэ их хог хаягдал, хор хөнөөлөөс ангижрахын тулд улс орон бүр, хүн бүр л аливаа зүйлийг дахин боловсруулалт хийж ашиглах, хортой, ашиггүй хаягдал аль болох гаргахгүйн төлөө чармайдаг болсон.



Ангилал : Хэн нэгэн | Нийтэлсэн : BalU | Уншсан (250) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...500 орчим Unicode Монгол фонт...

2009-02-15 13:07:36


Та одооноос юникод буюу Windows-ын өөрийнх нь гарын дарайверыг ашиглаад гоё фонтуудаар бичих боломжтой боллоо. Энэ фонтуудыг татаж аваад дамжуулаарай. Monkey програмыг дахиж хэрэглэхээ больцгооё!

 
Ангилал : Татац | Нийтэлсэн : BalU | Уншсан (880) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Багаж 1...

2009-02-09 13:33:58

Photo Frame 3.1.1 Pro

Энэхүү багаж нь танд фото зургаа засварлаж, сонирхолтой, шинэлэг хүрээгээр чимэхэд тус болно.


Photoshop, Lightroom гэх мэт зургийн програмуудтай хоршиж ажиллах чадвартай юм.


За тэгээд танд амжилт хүсэе!

Ангилал : Татац | Нийтэлсэн : BalU | Уншсан (219) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Adobe CS4 License Manager 1.0...

2009-02-07 14:18:28


Adobe нэрийн бүтээгдэхүүнүүдийг өөрийн болгож хэрэглэхэд тань асуудал үүсээд байгаа бол танд туслая!
Мэдээж одоогоор гараад байгаа хамгийн сүүлийн хувилбарууд болох CS4 цувралын бүтээгдэхүүнүүдийг өөрийн болгоход тань тус болно.

 
Ангилал : Татац | Нийтэлсэн : BalU | Уншсан (285) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Сонирхолтой 2...

2009-02-02 15:40:47


Чинлон/Chinlone/ гэх энэхүү спортын нэгэн шинэ төрөл гэж хэлж болохоор тоглоомын бичлэг их таалагдлаа. Биеийн тамир, бүжиг хосолсон багаар тоглох байдал нь залуус бидэнд сонирхолтой байж, таалагдана гэж бодлоо.
Монголчилбол бид багадаа кюадрат тоглоно гээд л хэдэн нүдтэй дөрвөлжин дотор бөмбөг ойлгож хөлөөрөө тоглодог байсантай ойролцоо гэхдээ Чинлон нь сумотой төстэй дугуй талбай дотор 6 хүнтэй багаараа бөмбөгийг газар унагахгүйгээр хоорондоо дамжуулан уран сайхан тоглолт үзүүлэхэд оршино.

 
Ангилал : Чөлөөт цаг | Нийтэлсэн : BalU | Уншсан (251) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

...Хамгаалалт - Үнэгүй...

2009-02-02 15:26:16


Бидний цахим тооцоолуур байнгын хамгаалалттай байхгүй бол хогонд баригдаж, өт хорхойд идүүлэн, гадаж түгдрэх, бүр ажиллахаа ч байх тохиолдлуудтай учир тайван суухын аргагүй болгодог билээ.
Цахим тооцоолууртай хүн болгон л Anti-Virus гэсэн тодотголтой хамгаалалтын програм хангамжуудын нэрийг мэддэг, хэрэглэдэг болсон байгаа. Харамсалтай нь үнэ өртөг, олдоц, ашигтай байдал гээд олон шалтгаанаас болж жинхэнэ албан ёсны бүтээгдэхүүн худалдан авч чаддаггүй.
Сүүлийн үед томоохон алдартай бүтээгдэхүүнүүд өөрсдийн үнэгүй хувилбарыг гаргах болсныг та анзаарсан байхаа.

 
Ангилал : Татац | Нийтэлсэн : BalU | Уншсан (310) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй